Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын тохижилт бүтээн байгуулалтын ажилд УБТЗ ХНН хамтран ажиллаж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хороо, Амгалан дулааны станц орчмын 41 ширхэг халаалтын зуухны 91 барилга байгууламжийг төвлөрсөн дулааны шугамд холбох, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын гудамж хүртэл шинээр дулааны шугам татах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалтын 2 дугаар ангийн халаалтын зуухыг төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэхээр удирдлагууд “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг.

Дээрх ажлын зураг төсөл боловсруулах 159.1 сая төгрөг болон 10.2 Гкал/ц хүчин чадалтай Ус дулаан дамжуулах төв барих 667.9 сая төгрөг, гадна 2Ф250 мм-ийн голчтой дулааны шугамын угсралтын ажилд шаардагдах 819.4 сая төгрөг нийт 1.64 тэрбум төгрөгийн хөрөнгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг санхүүжүүлэх юм байна.

Харин Улаанбаатар төмөр зам, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын гудамж хүртэлх шинээр татах эхний ээлжийн 0.858 км гол дулааны шугамын угсралтын ажилд шаардагдах 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлж 12 зуухны газрыг буулгаж 52 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбосноор түүхий нүүрсний хэрэглээг нийт 8,000 тонн буюу 130 орчим вагон түүхий нүүрсний хэрэглээг зогсоох аж.

Түүнчлэн нийслэлийн Засаг дарга цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг гаргаж ажиллахыг Хотын Ерөнхий менежерт даалгасан. Энэ дагуу УБТЗ ХНН-т Вокзалын арын 4 га газрыг олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж, “Төмөр замчдын найрамдал” цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах, тогтмол арчлалт хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээтэй болгох ажлыг эхлүүлжээ.

 

 

Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба