Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхогийн хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Хакүхогийн хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авжээ
Sara, ikon.mn - text to speech

Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч байсан.

Харьяатын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын харьяатаас гаргах шийдвэр гаргана гэж заасан байдаг.

Харьяатаас гарах хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргадаг хуультай.

Эх сурвалжийн хэлж буйгаар, Ерөнхийлөгч Хакүхогийн Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтийг хүлээж авсан байна. Гэхдээ зарлиг нь хараахан гараагүй аж.

Хакүхо аварга сумогоороо замнаж өөрийн гэсэн дэвжээтэй болохын тулд заавал улсын харьяатаа солих шаардлага байгааг илэрхийлж байсан юм.