2019/07/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B30
УЛААНБААТАР
23°
|
17°
09:00
S30
17°
10:00
S30
19°
11:00
S32
21°
12:00
S32
23°
13:00
S32
24°
14:00
S32
25°
15:00
S32
25°
16:00
S32
25°
17:00
S32
25°
18:00
S32
24°
19:00
S32
23°
20:00
S32
21°

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Элсэлтийн шалгалтын бүртгэл явагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 27
Сурталчилгаа
00:00 00:00
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Элсэлтийн шалгалтын бүртгэл явагдаж байна
Sara, ikon.mn - text to speech

ГЕРМАН МЭДЛЭГ - МОНГОЛ УХААН

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Монгол инженер”-үүдийг бэлтгэх Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэн авах Элсэлтийн шалгалт 2019 оны 8-р сарын 13-ны өдөр Улаанбаатар (Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхон)-д зохион байгуулагдах гэж байна.

МГТИС нь 2019 оны 4-р сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан.

Ингэснээр тус сургуулийн төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллах, дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн сурах, дотоодын болон гадаадын төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах үүд хаалга нээлттэй болж байгаа юм.

 

МГТИС нь энэхүү магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн

  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр,
  • Уул уурхайн боловсруулалтын инженерийн бакалавр,
  • Хүрээлэн буй орчны инженерийн бакалавр,
  • Механик инженерийн бакалавр,
  • Эдийн засагч инженерийн бакалавр хөтөлбөртөө элсэлт авах бөгөөд элсэлтийн бүртгэл 8-р сарын 12-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Элсэгчдээс Англи хэлний шалгалт авч, Математик, Физикийн ЭЕШ-ын оноог нь харгалзана

Элсэлтийн шалгалт нь зөвхөн Англи хэлний шалгалтаас бүрдэх ба босго оноо нь В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш байна.

Математик, физикийн хичээлийн ЭЕШ-ын оноо нь МГТИС-ийн элсэлтийн шаардлагыг хангасан бол Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг бүрэн хангасан гэж үзнэ.

Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг хангаагүй тохиолдолд Инженерийн бэлтгэл хөтөлбөрт элсэх боломжтой ба МГТИС-ийн Англи хэлний элсэлтийн шалгалтад В1 (дунд түвшний) оноо авсан байх, ЭЕШ-ын оноо нь зөвхөн Математикийн шалгалтад 560 ба түүнээс дээш авсан байна.

Шалгалтын бүртгэл 8-р сарын 12-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://campus.gmit.mn/registration холбоос болон 70232086, 70232090, 99905443 утаснаас лавлана уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x