Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Академичдын өргөтгөсөн зөвлөгөөн болно

ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 

08:30 цагт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такeши Касай, Эрүүл мэндийн Сайд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, бусад албаныхан ажиллана.

НМХГ-т

09:00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно.

Соёл, урлагийн газрын хурлын танхимд

09:30 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж буй сургалт  болно.

Монголын Үндэсний музейд

09:30 цагт "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэнг нээнэ.

АТГ-ын Олон нийтийн төвд

11:00 цагт  “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” номыг танилцуулна.

Cпортын төв ордонд

11:00 цагт  Монголын Пара жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Цагаанбаатар болон удирдах зөвлөлийн гишүүд дэд, Ерөнхийлөгч нар Дэлхийн хараагүйчүүдийн тоглолтод оролцох баг тамирчдыг үдэн гаргаж өгөх ёслол болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Морин Хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нарын хамтын бүтээл "Legend" энтертайнмент шоу тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

АТГ-ын Олон нийтийн төвд 

14:00 цагт төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна.

Blue Sky зочид буудлын "Diamond" танхимд

14:00 цагт  Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. 

ШУА-ийн их чуулганы хурлын танхимд

14:00 цагт  Академичдын өргөтгөсөн зөвлөгөөн болно.

 ГХЯ-нд 

14:30 цагт Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан болно.