Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнэ Ховд, Говь-Алтай аймагт 30-100 төгрөгөөр буурч, Хөвсгөл аймагт 80 төгрөгөөр өсжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Шатахууны үнэ Ховд, Говь-Алтай аймагт 30-100 төгрөгөөр буурч, Хөвсгөл аймагт 80 төгрөгөөр өсжээ
Sara, ikon.mn - text to speech

Зургаадугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байна.  

Үүнээс:

  • А-80 автобензин 45;
  • Аи-92 автобензин 35;
  • Дизелийн түлш 19;
  • ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн хувьд баруун бүсийн Ховд аймагт борлуулж буй АИ-92 автобензин 30 төгрөг, Говь-Алтай аймагт борлуулж буй АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 90 төгрөгөөр тус тус буурсан бол хангайн бүсийн Хөвсгөл аймагт борлуулж буй А-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80 төгрөгөөр тус тус өссөн байна.

Төвийн бүсийн Улаанбаатар хотод борлуулж буй А-80 автобензин 32 төгрөгөөр өссөн ба мөн бүсэд хамаарах Говьсүмбэр аймагт борлуулж буй АИ-92 автобензин 50 төгрөгөөр буурсан байна.

2019 онд 1.1 сая тонн газрын тос олборлон, экспортлохоор төлөвлөжээ

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.

Тэгвэл зургаадугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 сая баррель буюу 385,746 тонн газрын тос экспортолжээ.

Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулсан байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ