Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын нисэх буудалд хоёр дахь удаагаа дрон нэвтэрсний улмаас нислэгүүд саатжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Сингапурын нисэх буудалд хоёр дахь удаагаа дрон нэвтэрсний улмаас нислэгүүд саатжээ
Sara, ikon.mn - text to speech

Даваа гарагийн орой Сингапурын Чанги олон улсын нисэх буудлын талбайд дрон илэрсэн тул 18 нислэг саатаж, долоон нислэгийн чиглэлийг өөрчилжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт мөн нислэгийн талбайд дрон нэвтэрснээс 37 нислэгийг саатуулж, нэг нислэгийн чиглэлийг өөрчилж байв. Тухайн үед нисэх буудлын хоёр хөөрөх зурвасын нэгийг богино хугацаагаар хаахад хүрч байжээ.

Сингапурын зэвсэгт хүчин, цагдаагийн алба дронуудыг эрэн сурвалжилж байгаа ч гэмтнийг олоогүй байна.

Тус улсын хуулиар нисэх буудлын ойролцоо 5 км дотор зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглодог. Зөвшөөрөлгүй дрон нисгэсэн этгээдэд 12 сар хорих шийтгэл, эсвэл $20,000 хүртэл мөнгөн торгууль ноогдуулдаг. Мөн хорих, торгох шийтгэлүүдийг давхар ноогдуулж болдог байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Лондон хотын Гэтвик нисэх буудалд дрон нэвтэрснээс үйл ажиллагаа нь 36 цагийн хугацаанд тасалдаж, 1,000 орчим нислэг саатаж, 140,000 гаруй зорчигчийн нислэгийн хуваарийг өөрчлөхөд хүргэж байжээ.

 

Эх сурвалж: CNN