2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
11:00
S26
12:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Даваасүрэн: Чанаргүй баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг зогсоогоод байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

НМХГ-аас зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдсаны улмаас гарсан зөрчил, үер, далангийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нөхөн сэргээлт хийгээгүй 54 газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулна

"Урин дулааны цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнтэй холбоотойгоор осол гэмтлүүд гарч байна. Гэтэл бизнесийн байгууллагын удирдлагууд бүтээн байгуулалтын ажлынхаа аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахгүй байна. Мөн газрууд нөхөн сэргээлтийн ажлыг эргэж хийхгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн. 

Өнөөдрөөс эхлэн НЦГ, НБОГ, НМХГ хамтран Хан-Уул, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг дэх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхээр болсон. Шалгалтын хүрээнд нөхөн сэргээлт хийгээгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна.

Улсын төсвөөр хийгдэж буй барилгын бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж байгаа. Зарим сургууль, цэцэрлэг дээр барилгын норм зөрчсөн, барилга чанаргүй баригдаж буй зөрчил байсан тул барилгын ажлыг зогсоож, БСШУСЯ-нд мэдээллийг хүргүүлсэн. 

Мөн нийслэлийн хэмжээнд далан сувгийн 60 хувьд нь арчлалт, хамгаалалт хийж байна. Үерийн далан дээр зөвшөөрөлгүй буусан айлуудын судалгаа гаргаж холбогдох газруудад бичиг хүргүүлж,  нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж байна.

Түүнчлэн өндөр хүчдэлийн шугамын дор айл өрх, ААН-үүд барилгаа барьсаар байна. Өндөр хүчдэл дамжуулж буй шугамын доор 2.5 метрээс илүү ойртоход  пускатал нь бууж, тогоо дамжуулах боломжгүй болдог. Тухайлбал, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Баянгол дүүргийн 20-р хороонд аюултай нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотойгоор зарим барилгыг буулгах арга хэмжээ авна" гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. 

Нийслэлийн хэмжээнд барилгуудын доороос хөрсний ус гарах асуудал гарч байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Харин барилгын хяналты шалгалтын талаар НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс "2019 он гарснаас хойш барилгын салбарт дөрвөн осол гарсан. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 335 аж ахуйн нэгжид хийж, 364 зөрчил илрүүлж, 60 сая төгрөгөөр  торгууль ногдуулсан. Байгууллагууд хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг гаргахгүй, харам хандсанаас зөрчил, дутагдал гарах нөхцөл бий болж байна.

Нийслэлийн хэмжээнд барилгуудын доороос хөрсний ус гарах асуудал гарч байна. Нийслэлээс ажлын хэсэг гарч эрдэмтдийн баг хоёр удаа нарийвчилсан судалгаа хийж нэгдсэн шийдэл гаргасан. Хөрсний ус 0.5-1 метрийн түвшинд дээшилсэн тул шинээр барих барилгуудад авах арга хэмжээг гаргасан.
Аж ахуйн нэгжүүд нийт зардлынхаа 1.5-аас доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд зарцуулах үүрэгтэй. Энэ зардлыг гаргахдаа зарим аж ахуйн нэгжүүд харамлаж байна” гэв.

x