Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ган-Эрдэнэ: Математикийн хичээл дээр улсын хэмжээнд таван хүүхэд 100 хувь авсан

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр дууссан билээ.

ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "ЭЕШ амжилттай зохион байгуулагдаж, алдаа дутагдал, өргөдөл гомдол гаралгүй, засагч машинд асуудал үүсэхгүйгээр сайн болж дууслаа.  Одоогийн байдлаар маргаашаас батламжаа тараах гээд бэлдэж байна.

Хичээлүүдийн ирц 92-93 хувьтай байсан. Харин сурагчдын даалгавар гүйцэтгэлийн хувьд хичээл болгон өөр өөр байгаа. Жишээ нь өмнөх онтой харьцуулахад Орос хэл, Монгол хэлний дундаж өссөн байсан.

ЭЕШ нь уралдаант шалгалт учраас сурагчид хүнд байлаа гэж хэлэх нь нэг талдаа зөв. Мэдээж хэрэг хүндрүүлсэн агуулга оруулж байж хүүхдүүдээ эрэмбэлнэ.

Нөгөө талаас хүнд байсан гэж байгаа ч 100 хувь авсан хүүхдүүд ч бий. Жишээ нь математикийн хичээл дээр улсын хэмжээнд таван хүүхэд 100 хувь авсан. Илүү  нарийвчилсан онооны судалгаа хараахан гараагүй байна.

Босго онооны тухайд төрийн өмчийн их, дээд сургууль 480, хувийн өмчийн их, дээд сургууль 410, орон нутгийн их, дээд сургууль 400 гэсэн жишиг оноотой байгаа. Их, дээд сургуулиуд жишиг босго онооноос дээш эсвэл ижил тогтоох ёстой байдаг. Их, дээд сургуулиудын бүртгэлүүд эхнээсээ эхэлчихсэн. Энэ сарын 24-нөөс эхлээд сурагчид хуваариа авч эхэлнэ. Энэ жил хуваарь сонголт эрт дуусаж байгаа нь бас нэгэн онцлог болж байна” гэлээ.