2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Penguin Random House” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэнэ гэдгээ зарлажээ

ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг

Дэлхийн томоохон корпорациудын нэг, ном үйлдвэрлэлийн “Penguin Random House” компанийн Сингапур дахь төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай номыг гаргах эрхийг худалдаж авсан гэж зарлалаа.

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай бүтээлийг, мөн зохиолчийн “Санкара” эссэ романыг энэ ондоо багтаан англи, хятад хэлээр тус бүр 20 мянган хувь хэвлэх юм байна.

Мөн “Penguin Random House” компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Гаурав Шринагеш “…Монгол Улсын Ерөнхийлөгч энгийн бус амьдралыг туулсан бөгөөд түүний амьдралын түүх Зүүн өмнөд Азийн гайхамшигт амьдралтай хүмүүсийн түүхийн санд үнэтэй байр суурь эзлэх болно” хэмээн өгүүлжээ.

“Penguin Random House” 1800-гаад онд Британид байгуулагдсан бөгөөд 2018 оны байдлаар 11 мянга орчим ажилтантай, 250 салбар нэгжээрээ дамжуулан жил бүр 15 мянган нэр төрлийн 800 сая орчим ном хэвлэн борлуулж байна.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x