Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Төв банкны бүртгэлийг улам боловсронгуй болгох ERP системийг нэвтрүүлэхээр болжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Монголбанк Төв банкны бүртгэлийг улам боловсронгуй болгох ERP (enterprise resource planing) систем бүхий шийдлийг нэвтрүүлэхээр болжээ.

Тэгвэл уг системийг нийлүүлж, суурилуулах “Intellect Design Arena” гүйцэтгэгч компанитай өнөөдөр Монголбанк гэрээгээ байгууллаа.

“Intellect Quantum Central Banking” шийдэл нь банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого, зээл болон барьцаа хөрөнгийн удирлага, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, Интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бухий байгууллагын удирдлагын модулиудыг агуулснаараа онцлог байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэр ч утгаараа дэлхийн хамгийн цогц бөгөөд хүчирхэг төв банкны шийдэл гэгддэг аж. Мөн “Intellest’s Quantum Central bankig” шийдлийг Швед, Армен, Индонез, Этиоп, Энэтхэг зэрэг олон улсын төв банкууд ашигладаг байна.

Түүнчлэн энэхүү цогц шийдлийг Монгол Улсын "Ай Ти Зон" компанийн боловсруулсан хүний нөөцийн удирдлагын системтэй хослуулан нэвтрүүлэх бөгөөд төслийг нийт хоёр жилийн хугацаанд Монголбанканд нэвтрүүлэх юм.

Монголбанкны одоогийн ашиглаж буй Төв банкны суурь бүртгэлийн системийн эхний хувилбарыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Nucleus Software компани хөгжүүлэн 1997 онд анх нэвтрүүлж байжээ.

Тиймд одоогийн систем нь Монголбанкны бусад системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжгүй болсон учир шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсноо хэлэв.