2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
11:00
S26
12:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк улсын шүүх төрийн эргэлтэд оролцсон 24 хүнд бүх насаар хорих ял оноолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг

2016 онд Турк улсад гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараах томоохон шүүх хурал өчигдөр болж, 24 хүнд бүх насаар хорих ял оноожээ.

Тэдний дотор төрийн эргэлтэд чухал үүрэгтэй оролцсон армийн офицерууд багтсан байна.

Шүүхээс 17 хүнийг иргэдийн амь насыг хөнөөсөн, үндсэн хууль зөрчсөн, ерөнхийлөгчийн амийг хөнөөхийг завдсан зэрэг хэрэгт буруутгаж, бүх насаар хорих ялыг тус бүр 141 удаа оноожээ.

Бусад долоон хүнд бүх насаар хорих ялыг тус бүр нэгээс 17 удаа давхардуулан оноосон байна.

Өчигдөр эдгээр 24 хүнээс гадна өөр 224 хүнийг шүүх хурал болжээ.

Төрийн эргэлтэд оролцогчдыг шүүх ажиллагаа 2017 оны тавдугаар сард нийслэл Анкарагийн гадна орших Синкан шоронд эхэлж байв.

Туркийн шүүх 2016 оны төрийн эргэлтийг удирдсан гэгдэж байгаа Фетуллах Гюлен тэргүүтэй гадаадад дүрвэсэн 13 хүний хэргийг тусад нь шүүх захирамж гаргасан байна.

Гюлен одоо АНУ-д амьдарч байгаа бөгөөд шилжүүлж өгөхийг Анкарагийн эрх баригчид Вашингтоноос шаардсаар байгаа.

2016 оны долдугаар сард гарсан төрийн эргэлтийн үеэр 248 хүн амь үрэгдсэн гэж Туркийн ерөнхийлөгчийн алба мэдээлсэн байдаг. Энэ нь босогчдын талаас амиа алдсан 24 хүнийг оруулаагүй тоо юм.

Төрийн эргэлт хийх оролдлогын дараа хоёр жилийн хугацаатай онц байдал зарласан нь өнгөрсөн онд дуусжээ. Энэ хугацаанд олон арван мянган хүнийг Турк даяар баривчлаад байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд төрийн эргэлттэй холбоотой 290 орчим шүүх ажиллагаа болсноос 261-д нь нийт 3,239 хүнийг ялласан байна.

 

Эх сурвалж: AFP

 

x