Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой АТГ-аас баривчилсан байна. 

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-нд түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд улмаар цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн учир Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулсан асуудалд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар сэжигтнээр баривчилжээ. 

Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн АТГ-т шалгагдаж байгаа билээ.  

М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан юм.