Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Интерполын экс дарга их хэмжээний авлига авснаа хүлээснийг Хятадын төв хэвлэл мэдээллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сураггүй алга болоод удаж байгаа Интерполын экс дарга Мэн Хонвэйн шүүх хурлын тухай өнөөдөр Хятадын төв хэвлэл “Ардын сонин” мэдээлжээ.

Түүнийг $2 саятай тэнцэх авлига бусдаас авснаа хүлээн зөвшөөрснийг мэдээлсэн байна. Өнөөдөр үдээс хойш Тяньжин хотын шүүх Мэн Хонвэйд ямар ял шийтгэл оноох талаар дүгнэлтээ танилцуулах ажээ.

Хятад улсаас анх удаа Интерпол байгууллагын даргаар сонгогдож байсан Мэн Хонвэй өнгөрсөн оны есдүгээр сард Францаас эх орондоо ирээд баривчлагдсан юм.

Сүүлд аравдугаар сард Хятадын Коммунист Нам түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан баривчилснаа мэдэгдэж, намаас хөөснөө зарлаж байв. Интерпол байгууллагын төв байрладаг Франц улсад үлдсэн эхнэр нь Мэн Хонвэйг улс төрийн зорилгоор баривчлагдсан гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьж байсан юм.

Тавдугаар сард Франц улс Мэн Хонвэйн гэр бүлийнхэнд улс төрийн орогнол олгосон байна.  

Одоо 65 настай Мэн Хонвэй 2016 оноос хойш баривчлагдах хүртлээ Франц улсад ажиллаж, амьдарч байжээ.

 

Эх сурвалж: BBC