Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд оргожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN

Онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан С.Төмөр гэгч этгээд өчигдөр 19:00 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангиас оргожээ. Түүнийг эрэн сурвалжилж эхлээд байгаа аж. 

Уг этгээд нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байжээ.

"Эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явагдаж байна. Тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана.
 
С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй" гэж ШШГЕГ-ын эх сурвалж мэдээлэв.