Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Иргэд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулахыг шаардаж жагсаал зохион байгуулна

ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд

09:00 цагт  тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг танилцуулна.

“Корпорэйт” зочид буудалд

09.00 цагт  “Иод дутлын эмгэгээс сэргийлье” олон улсын хурал болно.

Сүхбаатарын талбайд 

09:00 цагт Онцгой байдлын албаны 15 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.

Монголын уран зургийн галерейд

09:00 цагт  “Соёлын өв-Архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” зөвлөгөөн болно.

АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт

09:00 цагт  Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал болно.

“White rock center"-т 

09:30 цагт Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Инноваци-Хөрөнгө оруулалт" форум зохион байгуулна.

НМХГ-т

09:30 цагт  тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

СТӨ-нд

10:00 цагт Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярын хурал болно.

“Туушин” зочид буудалд

10:00 цагт  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” “Оюу толгой” “Энержи Ресурс” зэрэг компани “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна.

Төрийн ордны гадна

10:00 цагт иргэд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулахыг шаардаж жагсаал зохион байгуулна.

БХБЯ-нд

11:00 цагт БХБЯ-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

“МИ” мэдээллийн төвд

11:00 цагт эцэг эхчүүд "Шинэ эрин" сургуулийн элсэлтийн шалгалтын 40 тестийн 4 нь алдаатай байсан талаар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:30 цагт  ЦЕГ-ын Хар тахитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

НҮБ-ын байранд 

15:00 цагт БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнгийн хурал болно. 

Гадаад харилцааны яаманд

09.00 цагт Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал эхэлнэ.

11:10 цагт сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияртотой өргөтгөсөн уулзалт хийнэ.

11:50 цагт  сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд П.Сиярто нар өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.