Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг авто зогсоолын үйлчилгээг ЛэндМН аппликейшнээр авдаг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 17
Сурталчилгаа

Улаанбаатар хотод ухаалаг авто зогсоолын үйлчилгээг нэвтрүүлсэн UB Parking компани болон ЛэндМН компани хамтран  Улаанбаатар хотын иргэдэд ухаалаг авто зогсоолын үйлчилгээг хүргэхээр боллоо.

 

Хэрэглэгчид LendMN аппликейшны санал болгох үйлчилгээ хэсгээс Авто зогсоол товчийг дарж сул зогсоолын мэдээлэл авах, машинаа зогсоолд байршуулах, ухаалаг зогсоолын нэгж худалдан авах, төлбөр төлөх зэрэг үйлчилгээнүүдийг хамгийн хялбараар авах боломж бүрдэж байгаа юм.

UB parking компанийн зүгээс эхний ээлжид Хөрөнгийн биржийн гадаах 42 автомашины зогсоол, Гутлын 22-н гадаах 63 автомашины зогсоолыг ухаалаг зогсоол болгон тоноглож хөгжүүлэлтийн ажлуудыг хийгээд байна. Зогсоолын үйлчилгээг аппликейшнээр дамжуулан авснаар ойролцоох замын хөдөлгөөний түгжрэлийг 30% хүртэл бууруулах боломжтой.

Тус хамтын ажиллагааны нээлтийн урамшуулал болгож 6-р сарын 30-ныг дуустал LendMN аппликейшнээр ухаалаг зогсоолын үйлчилгээнд нэвтрэн орсон хэрэглэгч бүрт 3000 нэгж буюу ухаалаг зогсоолд автомашинаа 3 цаг байршуулах урамшууллаар бэлэг барьж байгаа юм.

Ухаалаг зогсоолын үйлчилгээг хэрэглэгчид ажлын өдрүүдэд 08:00 цагаас 20:00 цаг хүртэл эхний 30 минут 500 нэгжээр,  1 цаг нь 1000 нэгжийн төлбөртэй ашиглах юм. Харин 20:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл болон амралтын өдрүүдээр ухаалаг зогсоолыг төлбөргүй ашиглах боломжтой юм.

Их хотын соёлтой иргэн та Ухаалаг зогсоолд зогсохдоо Лэнддээрэй.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.