Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг агаарын байдлаас шалтгаалан бүх нислэгүүд хойшлогджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг агаарын байдлаас шалтгаалан "МИАТ" ХК-ийн олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүд хойшлогдсон байна.

Тодруулбал, 2019 оны зургаадугаар сарын 16-ны өглөө буюу өнөөдөр өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонг-Конг, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд хойшлогдоод орой 20:00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болжээ.

Та нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг https://www.miat.com/status.php?pageId=13&lang=mn хаягаар болон 11-333999 утсаар авах боломжтой.

 

Мөн Air china, Turkish airlines зэрэг бүх авиа компанийн нислэг хойшлогдсон аж.