Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чойпүрэв: ҮАБЗ яаралтай хуралдаж, ард түмний дунд үүсээд буй асуудлуудыг шийдэх хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

“Босоо хөх Монгол” ТББ-аас "Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй асуудлууд" сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн талаар "Босоо хөх Монгол" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэв “Манай байгууллагын зорилго бол Монгол Улсынхаа төлөө зүтгэ бөгөөд олон чиглэлээр төлөвлөгөөгөө боловсруулж ажилладаг. Төрийн бус байгууллага маань үнэхээр их томорсон байна. Өнөөдөр аймгуудаас салбар зөвлөлийн төлөөллүүд ирж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийн сацуу цаашид хийх ажлынхаа талаар ярилцаж байна.  

Өнөөдөр манай улсад тулгамдаж буй асуудлууд их болжээ. Жишээ нь хүнсний аюулгүй байдал, уран олборлолтын асуудал газар авч байна. Мөн аймгуудад хариуцлагагүй бичил уурхайнууд олноор гарч ирснээр ард иргэдийнх нь хувьд тухайн орон нутагт амьдрах бололцоо нь хомстож эхэлж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ард түмний үндэсний аюулгүй байдлыг дээдэлнэ гэж хэлчихээд яагаад бодит байдал дээр ажлаа хийхгүй яваад байгаа юм. Бичил уул уурхайнууд их болж ард иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад учруулж байгаа нь зүгээр энгийн зүйл биш.

Ганц хүн ард ч бус тухайн газар нутагт  амьдарч буй мал, амьтад хүртэл генийн өөрчлөлттэй болох сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж, ард түмний дунд аюул үүсээд буй асуудлуудыг шийдэх арга хэмжээг хурдан авах хэрэгтэй байна” гэв.