2019/06/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
20:00
S30
17°
21:00
S29
15°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S31
05:00
S32
06:00
S32
10°
07:00
S32
12°

ЖАГСААЛ: Н.Анхбаярыг Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Австралид Улсад суух Элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг томилохыг Засгийн газрын хурлаар дэмжсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр АН-ын гишүүдийн зүгээс Австрали Улсын Элчин сайдын яамны гадаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа. Энэ үеэр жагсагчдын зүгээс Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Н.Анхбаярыг Австрали Улсад элчингээр томилохыг эсэргүүцэж буй бичгийг хүргүүллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Ийнхүү хүргүүлсэн бичигт “ Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Дэйв Воусэн танд энэ өдрийн мэнд хүргэе. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт” УҮГ-т бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон баримт юм. Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэхүү ноцтой гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёс зүйн хохирлын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс болон Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрхгүй хэмээн үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэв. Хэрвээ өнөөгийн эрх баригчид  парламент дахь хэт олонхдоо дулдуйдан, сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг Австралид суух Элчингээр томилох аваас бид бүх талаар эсэргүүцэх арга хэмжээг олноор зохион байгуулах болно” хэмээн бичсэнийг АН-ын гишүүн Т.Гантөр уншиж танилцуулав.

Хуульч Т.Энхсайхан “Өнөөдөр ардчилсан намын зарим гишүүн, Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн, сайн дураараа дэмжиж ирсэн иргэдийн гарын үсэгтэй өргөх бичгийг Элчин сайдад өглөө. Австрали Улсад сурч, ажиллаж байгаа олон хүн бидэнтэй холбогдож байгаа. Хэрвээ Н.Анхбаярыг томилоод явуулбал Австрали Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гадна Н.Анхбаяр болон авлигачдыг эсэргүүцэх тэмцлийг үргэлжлүүлэн зохион байгуулна. Одоо ямар хариу гарахыг хүлээх л үлдлээ” гэв.

Иргэн Н.Довчинлхүндэв “Ийм зүйл хийх гээд сүр дуулиан болоод байсан байна. Үнэнийг хэлэхэд Ц.Нямдоржийн хүү гэдэг шалтгаанаар Н.Анхбаярыг эсэргүүцэж байна. Яагаад томчуудын хүүхдүүд өндөр албан тушаалд томилогддог юм. Тэгш эрхтэй гэж ярьдаг мөртлөө тэгш эрхийг ард түмэнд өгч чадахгүй байна” хэмээн хэллээ. 

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
x