Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батцэцэгийг Куба, Ц.Анхбаярыг Австрали улсад суух Элчингээр томилох саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Элчин сайдад нэр дэвшигч Ш.Батцэцэг /Баруун гар талаас /

Засгийн газрын гишүүд нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив.

Монгол Улсаас:

  1. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж
  2. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав
  3. Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг
  4. Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр
  5. Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар
  6. НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд
  7. Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжлээ.

Энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Ерөнхийлөгч Засгийн газрын саналыг дэмжвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэж Элчин сайдуудыг томилно.

 

Эх сурвалж:  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс