Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлнэ

ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN

ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн хурлын танхимд

09:00-18:00 цагт ХААИС-ийн Мал Аж Ахуй, Биотехнолгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгээс "Мөөгний судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. 

Корпорайт 2 зочид буудлын 5 давхарт

09:00-17:30 цагт "Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт" хэлэлцүүлэг болно. 

“Новотел” зочид буудалд

09:00 цагт  “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд

10:00 цагт  "Цөмийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгож хүний нөөцийг бэлтгэх нь" уулзалт, хэлэлцүүлэг болно.

“Blue Sky” зочид буудлын топаз танхимд

10:00 цагт  “Хариуцлагатай харилцагч- Хариуцлагатай банк" аяны нээлт болно.

Засгийн газрын III байранд

11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцуулна.

МҮЭХ-нд

11:00 цагт  “Татвар зувчуулалт-Олборлох салбарын татварын шинэчлэл” зөвлөлдөх уулзалт болно.

Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд

11:00 цагт  Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д 

11:00 цагт Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд болсон осолд өртөж, амь эрсэдсэн гурван иргэний ар гэр, өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн ордонд 

11:40 цагт “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 8,000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн мэдээлэл цуглуулах ажлын хаалт болно.

Улсын дээд шүүхэд

11.40 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ намыг бүртгүүлэх асуудлаар Дээд шүүхэд хандана. 

“МN” мэдээллийн төвд 

12:00 цагт “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас "Хүн хэл бичиг судлалын II" төслийн хүрээнд Гол тээхэний бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлэл хийнэ.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 

12:00 цагт “World Ballet Grand Prix-2019” мэргэжлийн баллетчидын тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Тэлмэн эх орондоо ирнэ.

“Корпорейт Конвэншн Центр”-т

13:00 цагт Gucci, H&M, UNIQLO брэндийн төлөөлөгчид НҮБ-ын урилгаар манай улсад ирж байгальд ээлтэй ноолуурыг Монголоос авдаг болох боломжийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдох хэвлэлийн хурал хийнэ.

ХХААХҮЯ-ны гадна талбайд

13:30 цагт Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлнэ.

УДБЭТ-т

16:00 цагт Соёл урлагийн үндэсний зөвлөл хуралдана.