“Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд 13:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Мөн зургаадугаар сарын 20-ны өдөр шалгалтад тэнцсэн 90 залуу мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн хамтаар нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлтой танилцах нэг өдрийн автобустай аялал хийнэ.
Тус сургалтад хамрагдсанаар эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна хувь хүний хөгжил, жуулчны хөтчийн талаарх анхан шатны ойлголттой болох, ажлын байранд зуучлагдах боломжоор хангагдах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болох”, 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтуудын хүрээнд тус сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жил 450 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучууд энэ http://child.gov.mn/?p=34703\ холбоосоор орж, “хөтөч анкет”-ыг татан авч бүртгүүлээд ubyouthdevelopment@gmail.com гэсэн цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.
Мөн Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод өөрийн биеэр ирж, анкет бөглөх боломжтой.
Тавигдах шаардлага:
Сургалтад хамрагдсанаар залуучууд дараах ур чадварыг эзэмших болно.