2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
11:00
S26
17°
12:00
S26
17°
13:00
S26
17°
14:00
S26
17°
15:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот ухаалаг авто зогсоолтой боллоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN

УБ Паркинг компани Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг өнөөдөр танилцуулав.

Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ.

Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэт олон улсын стандартын дагуу тоноглогдсон ухаалаг зогсоолууд энэ сарын 8-аас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм байна.

 

Ухаалаг утастай хүн бүхэн Google Play эсвэл Apple Store-оос “UB Parking аппликэшн”-ийг татаж авснаар жолооч нар сул зогсоолын мэдээллийг авч, цаг алдалгүйгээр зогсоолоор үйлчлүүлэх, мөн автомашинаа зогсоолд байх үед нь камераар хянах боломжтой аж.

 
Ажлын өдрүүдэд өглөөний 8.00-20.00 цаг хүртэл бусад төлбөртэй зогсоолуудын адилаар 1 цаг нь 1,000₮, харин орой 20.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд болон амралтын өдрүүдээр үнэ төлбөргүй үйлчлэх аж.

УБ Паркинг компани технологийн тусламжтайгаар ухаалаг зогсоолын үйлчилгээг санаачилж, өөрийн хөрөнгөөр төслөө санхүүжүүлсан байна. Ухаалаг зогсоолын үйлчилгээ нэвтэрснээр зогсоолуудын ойр орчмын замын түгжрэл 30 хүртэл хувиар буурч, иргэд зогсоол хайхад зарцуулдаг цаг хугацаагаа хэмнэх юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x