Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ikea компани бага орон зайд зориулсан робот тавилга танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN

Шведийн тавилга үйлдвэрлэгч Ikea компани АНУ-ын стартап Ori Living-тэй хамтран бүтээсэн Rognan нэртэй робот тавилгын системийг танилцуулжээ.

Жижиг талбайтай өрөөг ухаалгаар ашиглах зориулалттай уг систем нь удирдлагын тусламжтайгаар өөрчлөгддөг.

Унтах үедээ ор болгон ашиглах, амрах үед буйдан болдог, хувцасны шүүгээ, номын тавиур, компьютерын ширээ бүхий Rognan систем нь бас өрөөг хоёр хуваах боломжтой.

Уг робот тавилгыг 2020 онд Хонг Конг, Японы зах зээлд түрүүлж гаргахаар болжээ.

Ikea-гийн мэдээлж байгаагаар Rognan систем нь хүний амьдрах орон зайнаас найман м.кв талбайг хэмнэхээр бүтээгдсэн гэнэ.

“Тавилгыг жижиг хэмжээтэй болгохын оронд бид хэрэгцээнд тааруулан хувиргадаг болголоо. Таныг унтах үед буйдан хэрэггүй, хувцасны шүүгээгээ нээх үед ор хэрэггүй болно” гэж Ikea компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Сеана Страун ярьжээ.

Одоогоор Rognan систем ямар үнэ ханштай зах зээлд гарах тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.

 
 

 

Эх сурвалж: The Verge