Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Халуун усанд түлэгдсэн хүүхдийн гэх тодотголтой цэцэрлэгийн багшид холбогдох шүүх хурал хойшлогдлоо

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
"Монгол маамуу” цэцэрлэгт хүүхэд халуун усанд түлэгдсэн хэрэг 2018 онд гарсан билээ. 
 
Энэ хэрэгт холбогдуулан тус цэцэрлэгийн багш Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан" хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байдаг. 
 
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б-д холбогдох шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан юм. Гэвч шүүх хуралдааныг иргэний хариуцагч нь ирээгүй гэх шалтгаанаар 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.