Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүүхэд машины цонхоор унаж нас баржээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 3-ны өдөр машины цонхоор хүүхэд унаж амиа алдсан харамсалтай явдал болжээ

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутаг "Дов" гэх газар шороон замд  M.Pajero автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан байна.

Иймд эцэг, эхчүүд хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг бүслэх, машины цонхоо түгжиж, зөв тээвэрлэж явахыг ТЦА-наас анхаарууллаа.

Зориулалтын суудал нь нярай хүүхдийг ослоос үүдэх нас баралт, гэмтэл бэртлээс 70 хүртэлх хувиар, бага насны хүүхдийг 50 хүртэлх хувиар хамгаалдаг байна.