Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын нөлөөг хязгаарлахын тулд АНУ холбоотнууддаа тагнуулын 34 дрон нийлүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын тэнгист Бээжингийн нөлөөг хязгаарлахын тулд холбоотон орнууддаа орчин үеийн тагнуулын дрон нийлүүлэх болсныг Пентагоны тэргүүн Патрик Шанахан саяхан мэдэгджээ.

Тагнуулын мэдээлэл цуглуулах онцгой чадвартай уг техникийг Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байгаа Малайз, Индонез, Филиппин, Вьетнам улсуудад нийлүүлэх шийдвэрийг Вашингтоны засаг захиргаа гаргасан байна.

Боинг компанийн зохион бүтээсэн 34 ширхэг ScanEagle дроны нийт үнийн дүн $47 сая болжээ. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн газар нутаг гэж үзэж байгаа нь энэ бүс нутгийн Бруней, Индонез, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсуудтай зөрчил үүсгэж байгаа.

Дронуудыг нийлүүлэх, засвар үйлчилгээг хангах, сургалт явуулах зэрэг бүх ажил 2022 оны гуравдугаар сард бүрэн дуусахыг Пентагон өнгөрсөн Баасан гарагт мэдээлжээ.

Эдгээрийн 12 ширхэгийг Малайз улс авах бол Индонез найм, Филиппин найм, Вьетнам зургаан дрон тус тус авахаар болсон байна.

 

Эх сурвалж: Reuters