2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын виз хүсэгчдээс хувийн сошиал мэдээлэл шаарддаг боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 2
iKon.MN

АНУ-д зорчих бүх төрлийн виз хүсэгчдээс энэ сараас эхлэн хувийн сошиал медиа мэдээллийг нь шаардах болжээ.

Виз хүсэх материалд тухайн хүний сошиал нэр хаяг, сүүлийн таван жилд хэрэглэсэн имэйл хаяг, утасны дугаар зэргийг шаардах юм байна.

Харин дипломат болон албан паспорттой виз мэдүүлэгчдэд энэ журам үйлчлэхгүй гэнэ. Өгсөн мэдээллийн дагуу тухайн хүн сошиал орчинд ямар үйлдэл, зан авир гаргаж байсныг нягтлан шалгаж, энэ нь визний хариуд нөлөөлөх бололтой.

Өмнө нь олон улсын террорист байгууллагуудтай холбоотой байж болзошгүй хүмүүсээс ийм мэдээлэл шаарддаг байсан бол одоо бүх хүмүүс бөглөх ёстой болж байна. Визний мэдүүлэгт “сошиал медиа хэрэглэдэггүй” гэсэн хариултын сонголт байгаа ч энэ нь худлаа байвал “ноцтой үр дагавар”-т хүргэнэ гэж АНУ-ын төрийн департмент анхааруулжээ.

Виз мэдүүлэгчээс сошиал мэдээллийг шаардах саналыг Трампын засаг захиргаа 2018 оны гуравдугаар сард анх гаргаж байв.

 

Эх сурвалж: BBC

 

x