Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Төв талбай дээр автомашинтай давхисан иргэнд долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Д.Сүхбаатарын талбайд автомашинтай нэвтэрсэн иргэн Б.Цэгмэдийг зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2019 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нарт “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмэд нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Д.Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоожээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/policemng/videos/614826579010476/

Уг үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн байна. Ингээд өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв