2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
16:00
S32
18°
17:00
S32
18°
18:00
S32
18°
19:00
S32
16°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хутгаар зэвсэглэсэн этгээд 19 хүнийг шархдуулсан хэрэг Японд гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг

Өнөөдөр өглөө эрт Токиогийн ойролцоох Кавасаки хотод хутгаар зэвсэглэсэн этгээд автобусны зогсоолд байсан хүмүүс рүү довтолсны улмаас 19 хүн шархджээ. Тэдгээрийн 13 нь сургуулийн автобус хүлээж байсан зургаагаас долоон насны бага ангийн сурагчид байсан гэнэ.

Халдлагыг үйлдсэн 40-50 насны эрэгтэй сүүлд нь өөрийгөө хутгалж, ухаангүй байгааг цагдаагийн газар мэдээлжээ.

Хутгалуулсан хүмүүсийн тавынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор хүний амь үрэгдсэн тухай мэдээлээгүй байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудаас Япон гэмт хэргийн гаралт хамгийн багатайд тооцогддог. Гэхдээ гудамж талбай, олон нийтийн газарт хүмүүс рүү хутгаар зэвсэглэн халдсан гэмт хэрэг үе үе гардаг байна.

Тухайлбал 2016 онд Токиогийн ойролцоох асрамжийн газрын ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хутгалснаас 19 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж байв.

2008 онд нэг этгээд Токиогийн Акихабара дүүрэгт бөөгнөрсөн хүмүүс рүү ачааны машинаар дайрч, дараа нь хутгалсны улмаас долоон хүн амь үрэгдэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x