2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S29
12°
04:00
S29
11°
05:00
S30
10°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
21°
11:00
S30
23°
12:00
S30
24°

Зочлох үйлчилгээний салбарт есөн мэргэжлээр 15,000 иргэнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулна

ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN

Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөдөг.

Иймд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулан зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зочлох үйлчилгээний төрөлжсөн 12 сургалтыг тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 20-ны хооронд нийслэл Улаанбаатар хот, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулна.   

Тус сургалтад 13-15 мянган иргэд хамрагдах бөгөөд үр дүнд нь зочлох үйлчилгээний салбар хөгжин жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандарт сайжирч жуулчид сэтгэл ханамжтай буцах нөхцөл бүрдэхээс гадна нийслэлийн болон орон нутгийн иргэд ажлын байртай болж орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой.  

Сургалтад хамрагдах мэргэжил:

  • өрөөний үйлчлэгч
  • гэрийн үйлчлэгч
  • бариста
  • зөөгч
  • бартендер
  • тогооч
  • зочин угтагч
  • ачаа зөөгч
  • хаалгач

Сургалт болох газар:

  • Улаанбаатар хотод тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд “Holiday Inn”, “White house”, “Ramada”, “Blue sky”, “Novotel”, “Туушин”, “Grand Hill”, “Баянгол”, “Зүчи”, “Наранбулаг”, “Royal mountain”, “Corporate convention centre”, “Royal house”, “Улаанбаатар” зэрэг томоохон зочид буудлуудад
  • Тэрэлжийн бүсэд зургаадугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Red rock”, “Terelj star”, ”Terelj world resort” амралтын газарт зохион байгуулагдана.     

Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалтын талаар: 95270351, 99838674, 70128687, 70148687

Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулагдах сургалтын талаар БОАЖЯ-ны 51267010 дугаараас лавлана уу гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

x