Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эцэг, эх, эмч, багш нар хариуцлага нэхэж, сүрьеэгийн эсрэг жагсана

ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Корпорэйт конвеншн центр”-т

09:00 цагт “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган” болно. Чуулганаар ногоон бодлого, ногоон хотжилт, ногоон технологи гэсэн үндсэн сэдвүүдийг хүрээнд илтгэл танилцуулж, мэргэжлийн экспертүүдийн хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Улаанбаатар зочид буудал, Номын хүрээ танхим 

09:00-17:00 цагт “Түншлэлийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно. 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн байранд 

11:00 цагт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт, техник, тоног төхөөрөмжийг тариаланчдад гардуулах үйл ажиллагаа болно. 

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас "Монголын үндэсний уламжлалт зан үйлийн өргөө" ТББ-аас эрчмийг зөв хэрэглэх монгол уламжлалт аргуудыг шинжлэх ухаан баталсан талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:00 цагаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны гадаа

11:00 цагт Сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар салбарын яамнаас хариуцлага нэхэж эмч, багш, эцэг, эхчүүд жагсана.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ. 

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хурлын зааланд

12:00 цагаас Антибиотикийн зохистой хэрэглээний талаар иргэдэд зориулсан мэдээлэл өгөх арга хэмжээ болно.

Сүхбаатарын талбайд

12:00 цагт "Номын баяр-2019" арга хэмжээг нээж, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үг хэлнэ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.