Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгох талаар ярилцсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/894891777526721/

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. 

Тэрбээр “МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаатай намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой яриа хөөрөө нийгэмд үүссэн. Тиймээс энэ асуудлыг бүлгээр хэлэлцье гэсэн юм.

Намын дүрмийн зарчмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох шийдвэр гаргасан. 

Намын дүрмийн дагуу энэ асуудлыг намын УЗ хэлэлцэх ёстой. Сая бүлгээс намын даргад санал тавьсан. Намын удирдах зөвлөл хуралдаж энэ асуудалд шийдвэр гаргана гэж тогтсон.  
Сая бүлгийн хуралд Ш.Раднаасэд гишүүн албан ёсны тайлбар хэлсэн. Би хөөн хэлэлцэх саналыг байхгүй болгох саналыг гаргаагүй. Ажлын хэсгээс орж ирсэн. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д байсан гэж тайлбарласан. 

УИХ-ын гишүүн хуульд заасан эрхийнхээ дагуу үг хэлсэн, санал гаргасан, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгасныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуультай. Тиймээс үндэслэлгүйгээр хариуцлага тооцсон байна гэж бүлгээс үзсэн. 

Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгой компанийг шалгасан материалыг тус компанид өгсөн гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох болсон. 

Энэ хоёр асуудалд хоёулан дээр нь УЗ шийдвэр гаргах ёстой гэж бүлгээс үзсэн. Тиймээс сая Ерөнхий сайдын өрөөнд намын УЗ шуурхай хуралдахаар цуглалаа" гэв.