2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
14:00
S32
22°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын цэргүүд халаасанд багтах тагнуулын дроноор зэвсэглэж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN

АНУ-ын армийн эхний ээлжийн цэргүүд халаасанд багтах хэмжээтэй тагнуулын дроныг хүлээн авч эхэлжээ.

FLIR Black Hornet нэртэй бяцхан дронуудыг хүлээж авсан эхний цэргүүдэд Умард Каролинагийн Форт Брагг баазад сургалт зохион байгуулж дууссан байна. 

Бүсэндээ зүүгээд явах боломжтой дрон нь өдрийн болон шөнийн гэсэн хоёр хувилбартай. Цэргүүд байлдааны талбарын нөхцөл байдлыг өөрөө ил гаралгүйгээр ажиглах боломжийг эдгээр дронууд олгодог байна.

Ингэснээр байлдааны талбарт амиа алдах цэргийн тоо эрс буурна гэж үзэж байна. Зохион бүтээгчид нь уг дроныг “нисдэг дуран” гэж нэрлэжээ.

Ердөө 15 см орчим урт хэмжээтэй дронууд хоёр километр зайд нисэх чадвартай гэнэ. Шинэ техник хүлээж авсан цэргүүд өмнө нь дрон огт жолоодож үзээгүй ч маш хурдан сурч байгааг мэдээлжээ.

Цаашдаа АНУ-ын армийн байлдагч бүр ийм дроноор хангагдах юм байна.

Эх сурвалж: Business Insider

 

x