2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-2°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
03:00
S31
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Раднаасэдийн “хөөн хэлэлцэх”-ийг Ерөнхийлөгч “хөөн хэлэлцэв”

П.Пүрэв, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 16
Үндэсний шуудан

2017 оны тавдугаар сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ш.Раднаасэдийн саналаар орсон гэх Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн асуудал олон нийтийн анхааралд өртөөд байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр саяхан өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн байнгын хорооны хурал дээр үүнийг өөрчилье гэдэг саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өөрөө гаргасан. Түүнийг Л .Болд, Ж.Батзандан гээд тус Байнгын хорооны бүх гишүүд дэмжсэн. Одоо өөрчилснийх нь утга учир гарч ирж байна. Татвар нуун дарагдуулсан томоохон хэргүүд, ямар том компаниуд дээр гарч ирж байна.

Дөнгөж хууль хяналт, татварын байгууллага тэр зөрчлийг илрүүлэнгүүт аль эрт хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Авлига албан тушаалын хэргүүдийг шалгаж байна гэж зориуд удаашруулаад байгаа. 18 тодорхой асуудал, 1.3 их наяд төгрөгийн үнэ бүхий зөрчлийг нэр дурдаад 200 гаруй хуудас ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн. Одоо дөрөв дэх жил рүүгээ орлоо. Тэгэхэд ерөөсөө алийг нь ч шийддэггүй.

Зориуд мөрдөн байцаалтын шатанд удаашруулаад шалгаж байна гэж зунгааралдуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж байгаа юм” хэмээн ярьсантай холбоотой. Энэ хуулийн өөрчлөлтөөр Хөгжлийн банктай холбоотой мөнгө төгрөг шамшигдуулсан явдал, тэр бүү хэл Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьсан асуудал ч хэрэгсэхгүй болоход ойрхон байгааг хуульчид хөндөж эхэллээ.

УИХ-ын хуульч гишүүд ч ийм хуулийн өөрчлөлт хийх нь буруу гэдэг байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид Эрүүгийн хууль тогтоомжийн гажуудлыг засах асуудлаар санал, дүгнэлт хүргүүлсэн байна.

Тус арга хэмжээ авах тухай албан бичигт "... Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн илтэд зөрчилтэй, хийдэлтэй заалтуудаас шууд шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрч байна. Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан.

Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон Т эмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн.

Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна.

Сүүлийн үед авлигын гэмт хэргүүд, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх болон эдийн засгийн зарим гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай явагдаж, шүүхээс буцах, олон дахин хойшлогдох зэргээр процесс ажиллагааг нь зориуд сунжруулах явдал түгээмэл болж байгаа нь үүний нэг илрэл бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын оролцсон 25 хүнд холбогдох авлигын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь том нотолгоо боллоо...” гэжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэснийг хүчингүй болгох, прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хүчингүй болгох, гэмт хэргийн ангиллаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох зэрэг санал, дүгнэлт оруулжээ. Ерөнхийлөгчийн Эрүүгийн хууль тогтоомжийн гажуудлыг засах асуудлаар санал, дүгнэлтийг албан ёсных нь мэдээллийн сайтаас дэлгэрэнгүй харж болно.

Хамгийн гол нь үнэхээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын ярьдаг шиг “хуулийн мафи” гэж байдаг уу гэсэн асуулт юм. Арваад хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргалыг өөрийг нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үед 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар ноцтой мэдэгдэл хийж байлаа.

Тодруулбал, тэрбээр “Намайг томилогдсоноос хойших хоёр жил арван сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83 болсон. Дараа нь 103 хүрээд энэ жил 93 болж буурч байна. Индекс өсөхөд хамгийн их нөлөөлсөн зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ замбараагүй үрсэн. Тэгээд өнөөхөө 2015 онд өршөөлийн хууль гаргаж өршөөсөн юм. Ингээд 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн.

Энэ нь олон улсын байгууллагуудад очоод Монгол Улсын нэр тэр чигээрээ пад хар болсон. Үүн дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хэрэг нээж болохгүй ийм асуудал. Татварын ерөнхий газар дээр нууцлалтай байгаа. Ерөнхий прокурор зөвшөөрсний дагуу АТГ дээр тоонуудтай нь хальт танилцсан. Энэ өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн. Тиймээс авлигын индекс өссөн болов уу” гэсэн юм.

Үүнийг дагаад ерөөсөө 2015 он хүртэл гаднаас авсан зээл, бондын хөрөнгийг төрийн эрх мэдэлтнүүд шамшигдуулсаар хөрөнгөжсөнийг өршөөгөөд өнгөрчихсөн юм биш байгаа гэдэг хардлага гарсан. Гэхдээ дуулианы мөрөөр авсан арга хэмжээ лав алга.

Харин одоо Хууль зүйн байнгын дарга Ш.Раднаасэдийн саналаар хөөн хэлэлцэх хугацааг хэрэг нээхтэй зэрэгцүүлэн тоолж, мөн хугацааг бууруулсан нь энгийн иргэд гэхээсээ эдийн засгийн гэмт хэрэгтнүүд, томоохон компаниудын татварын маапааныг далдах зорилготой байв уу гэдэг хардлага үүслээ. Зарим хэвлэлүүд Ш.Раднаасэдийн уг үйлдлийг нь Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудын холбогдсон хэргийг хаалгах зорилготой байсан байх гэсэн хардлагын шинжтэй мэдээлэл цацаж байна.

Гэхдээ үнэхээр дэд сайд асан болоод Ерөнхийлөгчийн дурдаж буй шиг томоохон гэмт хэргүүдийг өршөөх агуулга нуугдаж байвал аюултай юм. Наанадаж ямарваа хэрэг хийж бусдыг хохироосон хүн бүх шатны шүүхээр асуудлыг сунжруулж, дахин шинэ нөхцөл байдал үүсгэн хэргийг задалж яваад байвал хэрэгсэхгүй болох боломжтой мэт. Хэрэв тийм бол хулгай зэлгий, луйвар залилан, танхай ч гэсэн тамтгаа алдах биш үү.

x