Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Энэ жил бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.8 саяар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.8 сая хээлтэгч малын 18.3 сая буюу 61.4 хувь нь 2019 оны эхний дөрөвдүгэр сард төллөсөн байгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан мал аж ахуйн нийгэм, эдийн засгийн 2019 оны I улирлын судалгаа харуулж байна. 

Тодруулбал, эм хонины 69.7 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 29.5 хувь, үнээний 29.5 хувь, гүүний 19.2 хувь нь төллөжээ.

Нийт гарсан төлийн 97.6 сая хувь буюу 17.9 сая төл бойжиж байна. Ийнхүү бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.8 саяар буюу 26.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. 

  • Унага 242.7 мянган толгой, өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар их
  • Тугал 509.5 сая толгой, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар их
  • Ботго 47 мянган толгой, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар их
  • Хурга 9.7 сая толгой, өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар их
  • Ишиг 7.4 сая толгой, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар их 

Том малын зүй бус хорогдол /жил бүрийн эхний 4 сарын байдлаар, мянган толгой/

Дээрх графикаас харвал том малын зүй бус хорогдол 2019 оны эхний дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 441.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.1 саяар буюу 71.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт хорогдсон малын 46.1 хувийг ямаа, 41.3 хувийг хонь эзэлж байгаа юм.

Мөн улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2019 оны эхний дөрөвдүгээр сард есөн мянгө болж, өмнөх оны мөн үеэс 21.9 мянгаар буюу 70.9 хувиар буурчээ.