Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газрын тусламжийн ачаа Венесуэльд иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Хятадын тусламжийн ачаатай нисэх онгоц Венесуэлийн нийслэл Каракаст газарджээ.

Онгоцонд хоёр сая ширхэг эмнэлгийн багаж төхөөрөмж багтсан бөгөөд тус улсын эмнэлгүүдэд тараахаар төлөвлөсөн байна. Эдийн засгийн гүн хямралд орсон Венесуэль улсын хүн амын ихэнх хэсэг хоол хүнс, эм тарианы дутагдалд орж, эрчим хүчний хангамж байнга тасалддаг болоод байгаа.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын анхны тусламжийн онгоц Венесуэльд ирэхдээ 65 тонн эм, эмнэлгийн бүтээгдэхүүн хүргэж байжээ.

Хятадын засгийн газар ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж, тус улсад тогтворгүй байдал үүсгэх бүх алхмыг хүчтэй эсэргүүцдэг.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Бээжингийн эрх баригчид Венесуэльд нийт $50 тэрбумын зээлийг газрын тосоор буцааж төлөх нөхцөлтэй олгожээ.

Николас Мадуро Улаан загалмайн нийгэмлэг зэрэг хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг зөвшөөрдөг ч сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжигч АНУ, Канад, Британи, Герман зэрэг орнуудын тусламжийг хүлээж авахаас татгалзсаар байгаа юм.

 

Эх сурвалж: CNN