Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Онон голын 150 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил эхэлжээ.
Засгийн газраас дээрх бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү гүүр юм. Онон гол дээгүүр гүүр барих асуудал олон жил яригдсаны эцэст бодит ажил болж байгаад нутгийн иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.
Б.Энх-Амгалан сайд, Хэнтий аймгийн Баян-Адарга сум нь байгалийн үзэсгэлэн бүрдэхээс гадна их хатдын өлгий нутаг болохыг дурдаад, Онон голын гүүр баригдсанаар аялал жуулчлалын томоохон урсгал бий болохыг онцоллоо. Түүнчлэн энэхүү гүүрийн барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон тухай ЗТХЯ-наас мэдээлэв.