2019/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,659.50₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
31°
|
17°
B30
УЛААНБААТАР
29°
|
18°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
20°
10:00
S30
24°
11:00
S30
26°
12:00
S32
27°
13:00
S32
28°
14:00
S32
27°
15:00
S30
27°
16:00
S30
26°
17:00
S30
26°
18:00
S30
26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Та урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан уу?

Д.Оюун
2019 оны 5 сарын 8
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед амьдралын хэв маяг, уур бухимдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хавдар, даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний өвчин хүндрэх шалтгаан болж байна.

Тухайлбал, Монгол Улс хавдрын өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд тэргүүлжээ. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нас баралт 17,864 байсны 24.6 хувь буюу дөрвөн нас баралтын нэг нь хавдраас шалтгаалжээ.

Дөрвөн нас баралтын нэг нь хавдраас шалтгаалжээ.

Энэ нь өдөрт 16 иргэн хавдраар өвдсөнөөс 12 нь амь насаа алдаж байна гэсэн судалгаа бий. Гэхдээ хавдраар өвчлөхгүй, өвдсөн ч эрт илрүүлж төгс эмчлэх боломж биднээс хамаарч байна. Иргэд мэдээлэл муутайгаас өөрсдийгөө урьдчилан сэргийлэх, хамгаалах чадваргүй, оройтож оношлуулж байгаа нь амь насаа алдах шалтгаан нь болж байна.

 

 

ЭМД төлдөг иргэн улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь энэ өвчнүүдийг эрт илрүүлэхэд ач холбогдолтой талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан эрт илрүүлэг үзлэгт насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хаана хамрагдах талаарх мэдээллийг хүргэж байна.

Үзлэг, шинжилгээнүүдийг харьяа өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх аж. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй юм байна.

18-29 нас

Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд нэг удаа цусны даралт, таван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй. Харин эмэгтэй умайн хүзүүний өмөний шинжилгээг гурван жилд нэг удаа өгөх юм.

30-39 нас

Энэ насны эрэгтэй, эмэгтэй хоёр жилд нэг удаа цусны даралт үзэх, гурван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа, эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдрын шинжилгээг хоёр жилд нэг удаа өгнө.

40-49 нас

Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд хоёр удаа цусны даралт үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин хоёрдугаар хэв шинж, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа мөн ясны сийрэгжилтийн шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө. Харин энэ насны эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэй төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө.

50-59 нас

Энэ насныхан цусны даралт, бие махбодын үзүүлэлт, биеийн жингийн индекс, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг жил бүр авах, цусны даралтаа жилд дөрвөн удаа үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, чихрийн шижин хоёрдугаар хэв шинжээ гурван жилд нэг удаа, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа, ясны сийрэгжилтээ хоёр жилд нэг удаа, бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, уушгины хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгснөөр та өөрийгөө хавдар, даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний өвчнийг хүндрүүлэхгүй  эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм байна.

 

 

 

 

x