Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Испаниас шуудангаар 300 орчим сая төгрөгийн сэтгэцэд нөлөөт бодис хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

"Кашиш" гэх нэршилтэй 3 килограмм орчим сэтгэцэд нөлөөт бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмж ашиглан илрүүллээ.

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг болно.

Тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг гаалийн байгууллага болон цагдаагийн байгууллага хамтран явуулж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

ВИДЕО: