Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Галт тэрэг явах үед гарам руу оржээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

Сүхбаатар дүүргийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө, 17-н зүүн замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 34 настай Ш-г мөргөж амь насыг нь хохироосон, Ховд аймгийн Манхан сумын нутаг “Хар үзүүр” гэх газар асфальтан замд Istana маркийн автомашины жолооч нь Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 44 настай Ц-н амь нас хохирсон зэрэг хэргүүдийг шалгаж байна. 

Мөн төмөр замын гармын хаалт дотор зогсолт хийж, хаалт хугалсан гэх хоёр зөрчил бүртгэгдсэнийг ТЗЦГ-т шалгаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутаг Төмөр замын 202 дугаар километрийн гарам дээр ачааны галт тэргийг явах үед Mazda.Tribute маркийн автомашин хаалт дотор орж зогсоод хаалт хугалсан гэх. 

Нийт ослын 12 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 17 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлжээ.

 


Эх сурвалж: ТЦА