2019/08/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
13°
12:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүд угаалтын тэмцээний шилдгүүд ШЭНТ-өөр 18 хүртлээ үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болов

ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайх Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА" шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Хүүхэд, Өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилго бүхий тус тэмцээнд 8 сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдөв.

Тэмцээнийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хамт олон, эмч нар багаараа ирж ажилласан юм.

Багийн дүнгээр шалгаруулснаас гадна оролцогчид дундаас Шилдэг 3 сурагч тодруулж, 18 нас хүртэл Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөр очер дараалалгүй, үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхээр шагнаж, тэмцээнд оролцсон хүүхэд бүрт Батламж, гарын бэлэг гардууллаа.

Тэмцээний шалгарсан баг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болох хоёрдугаар шатанд оролцож, түрүүлсэн баг Тайвань улсад болох Тайвань Монголын хамтарсан "ШҮД УГААЛТЫН АВАРГА" шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Шүд нь яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн юм. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг байна.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Тиймээс хүүхдэд багаас нь зөв дадал хэвшүүлэх зорилгоор энэ тэмцээн улсын хэмжээнд анх удаа Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

x