Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Кибер халдлагад галт зэвсгийн хүчээр хариу цохилт өгсөн анхны улс Израйль болов

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Кибер халдлагад галт зэвсгээр хариу цохилт өгсөн анхны улс Израйль болжээ. Хамас зэвсэгт бүлэглэлийнхэн Израйлийн эсрэг кибер халдлага зохион байгуулсны дараа тус байгууллагын дижитал ажиллагааг удирддаг төв байр болох Газын зурвас дахь байшинд агаарын цохилт өгснөө Израйлийн зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Хамас бүлэглэл ямар кибер халдлага явуулсныг тодорхой тайлбарлаагүй ч тэдний ажиллагаа амжилтгүй болсон гэж мэдээлжээ.

Харин Газын зурвас дахь байрыг устгасны дараа Хамас бүлэглэл “кибер ажиллагаа явуулах чадваргүй болсон” гэж Израйлийн арми мэдээлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Газын зурвасаас Израйлийн нутаг дэвсгэрийг чиглүүлэн хэдэн зуун пуужин харваж, тэр бүрт нь хариу цохилт өгч байгаа. Харин кибер халдлагын хариуд агаарын цохилт өгсөн нь анхны тохиолдол болжээ.

Эх сурвалж: Engadget