Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга дуусахад долоо хоног үлдлээ

ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ирэх онд хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байгаатай холбогдуулан Багануур дүүргийн ЗДТГ-ын Төлөлвлөлт, Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Л. Ариунжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.

 

- ОНХС -ийн санал асуулга гэж юу болох, саналын дагуу хийгдэх боломжтой ажлуудын талаар та эхлээд мэдээлэл өгнө үү?

- Орон нутгийн хөгжлийн сан гэдэг нь тухайн орон нутгийг хөгжүүлэхээр дахин хуваарилагдсан услын төсвийн хөрөнгө гэж ойлгож болно.

Эх үүсвэр нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого зэргээс бүрдэнэ.

 

Товчхондоо иргэн таны татварт төлсөн хөрөнгөөс буцаагаад таны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон нутагт нь дахин хуваарилж байгаа хөрөнгийг хэлж байгаа юм. 

- Энэ жилийн ОНХС-ийн санал асуулга өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой явагдаж байгаа вэ?

- Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 228 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн журамд санал асуулгыг жил бүр явуулна гэж заасан байгаа.

Ингэхдээ санал асуулгыг саналын хуудсаар, бүлгийн ярилцлага буюу хэлэлцүүлгийн аргаар мөн  цахимаар гэсэн үндсэн 3 хэлбэрээр явуулахаар заагдсан байдаг. Энэ жилийн хувьд ОНХС-ийн санал асуулгыг цахимаар буюу Smart UB аппликейшн ашиглан авч байгаагаараа онцлог юм. Энэ жилийн хувьд цахимаар буюу Smart UB аппликейшинээр санал авч байгаа нь 18 дээш насны иргэн бүр саналаа өгөх боломжтой болж байна. Иргэн бүр ухаалаг утсан дээрээ “SMART UB” аппликейшныг татан суулгаж өөрийн амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн нь их онцлог юм.

 

- Багануур дүүргийн хувьд өнгөрсөн онуудад ОНХС-ийн хөрөнгөөр ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

- 2018 онд ОНХС-ийн 516.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 17 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Үүнд: 1, 3-р хорооны 10 байршилд явган хүний зам тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил мөн хоёр байршилд ухаалаг системтэй зөөврийн усан сан барих зэрэг ажлууд хийгдсэн.

2019 онд ОНХС-ийн 836.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээг төлөвлөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байна.

- ОНХС-гийн санал асуулга дүүрэг хороодод хэсэгчлэн явагдаж байгаа Багануур дүүргийн хувьд хэдэн хороодод цахим санал асуулга явагдаж байгаа вэ. Одоогийн байдлаар санал асуулга хэдэн хүн хамрагдаад байна?

- Өнгөрсөн жил Багануур дүүргийн таван хороонд Smart UB аппликейшнээр санал авах ажлыг туршилтаар амжилттай зохион байгуулсан.

2019 онд мөн эдгээр 1, 2, 3, 4, 5-р хороондоо Smart UB аппликейшнээр санал авах ажлыг зохион байгуулаад одоогоор амжилттай явагдаж байна. ОНХС -ийн санал асуулга энэ сарын 8-наас 5-р сарын 8-ны хооронд явагдаж байгаа. Одоо санал асуулга дуусахад 7 хоногийн хугацаа үлдсэн байна.

Тиймээс иргэд ОНХС-ийн санал асуулгад SMART UB аппликейшныг ашиглан саналаа өгөх ажилд идэвх, санаачилгатай байж, амьдарч буй орчноо өөрчлөхөд бодитоор оролцоорой гэж хэлмээр байна.

 

Эх сурвалж: Цэгц медиа