Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргээш хэрэглэсэн Казахын зургаан тамирчин олимпийн медалиа буцааж өгөхгүй байгааг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
2012 оны зуны олимпийн алтан медальт Светлана Подобедова

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, олимпийн медалийг нь хураах шийдвэр Олон Улсын Олимпийн Хорооноос гарсан ч зургаан тамирчин үүргээ биелүүлэхгүй байгааг Казахстаны үндэсний олимпийн хороо өчигдөр мэдээлжээ.

Баасан гарагт тус хорооны вэб хуудсанд гарсан мэдэгдэлд Казахстаны хүндийг өргөлтийн гурван тамирчин, чөлөөт бөхийн хоёр тамирчин шийдвэрийг эсэргүүцэж, медалиа буцааж өгөхөөс шууд татгалзсан гэнэ.

Харин хүндийн өргөлтийн тамирчин Светлана Подобедова олимпийн алтан медалиа олохгүй байгаа тул медалийг хайх ажил үргэлжилж байгаа тухай мэдээлжээ.

Дээрх зургаан тамирчин 2008, 2012 оны олимпийн наадмуудад оролцохдоо стеройд төрлийн сэргээшийн бодис хэрэглэсэн нь сүүлд тогтоогдсон юм.

ОХУ-ын тамирчид төрийн дэмжлэгтэйгээр сэргээш хэрэглэсэн гэх асуудал дэгдсэний дараа 2016 онд өмнөх олимпийн наадмуудаас медаль зүүсэн тамирчдын архивт хадгалагдаж байсан дээжүүдийг шинэ технологиор дахин шалгажээ.

Энэ үеэр Казахстаны олон тамирчин сэргээш хэрэглэж медаль авсныг тогтоож байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press