Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амь хохирогчийн эзэмшилд байсан калибр бууг олжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:36 2019/04/26

Амь хохирогч калибр буу эзэмшдэг байжээ. Уг бууг нь өнөөдөр хэрэг гарснаас хойш хадгалагдаж байснаас нь өөр газраас олсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, тус бууг дэлгүүрт архины барьцаанд үлдээсэн байжээ.

Мөн талийгаач хүнд өвчтэй байсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.

12:03 2019/04/26

Амь хохирогч 1958 онд төрсөн/61 настай/, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Талийгаачийн толгойд бууны шарх байсан эсэх тухайд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тогтоогдох юм байна.

10:48 2019/04/26

Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/803815610002547/

100 айл орчим хүн нас барсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Өнөө өглөө СБД 11-р хорооны нутаг дэвсгэр 100 айл орчимд толгойноос нь цус гарсан байдалтай хүн нас барсан байна гэх дуудлага 06:15 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу дүүрэг дэх цагдаагийн алба болон Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах албаны холбогдох мэргэжилтэн, албан хаагчид хэргийн газар дээр ажиллаж байна. 

Хэрэг гарах үед тухайн орчмоор явж байсан иргэд гэмт хэрэгтний талаарх болон тухайн орчим дахь сэжигтэй этгээдийн талаарх мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад хандахыг хүсэж байна" гэв.

09:33 2019/04/26

100 айлын автобусны буудлын орчимд хүн нас барсан хэрэг гарчээ

100 айлын автобусны буудлын орчимд нэг иргэн буудуулж нас барсан байна гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 06:15 цагт Сүхбаатар дүүрэг 11-р хороо 100 айлын автобусны буудлын орчим толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн үзлэг хийж байна.

Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Нас барсан иргэн буудуулсан эсэх талаар мэдээлэл алга" гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn