Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улс Оросын газрын тосыг “Дружба” хоолойгоор дамжуулахаа зогсоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Герман, Польшийн худалдан авагчид чанарыг нь голох болсноос Беларусь улс Оросын газрын тосыг “Дружба” хоолойгоор дамжуулахаа зогсоож байгааг өнөөдөр зарлажээ.

Өнгөрсөн Баасан гарагт Беларусийн тал тус хоолойгоор Оросоос ирдэг газрын тосны чанар огцом муудаж эхэлснийг анх мэдээлж байв. Оросын Самара-Унеча чиглэлийн хоолойгоор ирдэг газрын тос чанаргүй нийлүүлэлтийн гол эх үүсвэр болж байгааг тухайн үед мэдээлсэн юм.

Беларусийн “Гомельтранснефть Дружба” компани ийм шалтгаанаар Европт газрын тос дамжуулах ажиллагаагаа өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

Одоо тус компани Украины нутгаар дамждаг салбар хоолойгоор зөвхөн Чех, Словак, Унгар улсууд руу Оросын газрын тосыг дамжуулж байгаа гэнэ.

Үр дүнд нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй шалтгаанаар Европын компаниуд Оросын нийлүүлэгчийг шүүхэд өгч, нөхөн төлбөр шаардаж болзошгүй байна.

“Дружба” нь дэлхийн хамгийн урт газрын тос дамжуулах хоолойд тооцогддог. Анх Зөвлөл Холбоот Улсын үед зүүн Европын социалист орнуудыг хангах зорилгоор байгуулж байжээ. Одоо энэ хоолойгоор ОХУ болон Казахстаны түүхий газрын тосыг Европын зах зээлд нийлүүлдэг.

 

Эх сурвалж: Reuters