2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
13°
16:00
S32
14°
17:00
S32
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга Багахангай дүүрэгт амжилттай явагдаж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ирэх онд хийгдэх ажилд иргэдийн саналыг Smart UB аппликейшнийг ашиглан авч байгаатай холбогдуулан Багахангай дүүргийн ЗДТГ-ийн Хөрөнгө оруулалт, Орон нутгийн өмч, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Г.Одонбаатараас тодрууллаа.

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдээс Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа. Тэгэхээр Орон нутгийн хөгжлийн сангийн талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?

- Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Орон нутгийн хөгжлийн сан гэдэгнь ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр мөн НӨАТ, ОНХС-д зориулсан гадаад, дотоодын байгууллагын хандив тусламж гэсэн гурван эх үүсвэрээс бүрдсэн нэгдсэн сан юм. Орон нутгийн хөгжлийн сан нь тухайн орчинд амьдарч буй иргэдийн саналыг авч уг саналууд дээр тулгуурлан ая тухтай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай тохижилтын ажлыг хийдэг. 100 хувь иргэдийн санал дээр тулгуурлан хийгддэгээрээ онцлогтой. Тийм ч учраас иргэд ОНХС-ийн санал асуулгад идэвхтэй оролцох нь чухал юм.

- Багахангай дүүргийн хувьд өнгөрсөн онуудад ОНХС-ийн хөрөнгөөр ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

- Багахангай дүүргийн хувьд ОНХС-ийн хөрөнгөөр өнгөрсөн онуудад ая тухтай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай олон ажлуудыг хийсэн. 2018 онд гэхэд Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар нь Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 89.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Үүнд гэрэлтүүлэг, гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

- Өмнө нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг цаасаар авдаг байсан. Энэ жилийн хувьд Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа. Ийнхүү санал асуулгыг цахимаар авах нь ямар ач холбогдолтой вэ?

- ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг жил бүр цаасаар авдаг байсан. Энэ жилийн хувьд цахим хэлбэрээр буюу Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа нь их дэвшилтэт арга болж байгаа. Өмнө нь хэсгийн ахлагч нар санал асуулгын цаасыг айлуудаар тарааж, бөглүүлээд буцааж хурааж авна, зарим айл нь бөглөхгүй, цаасаа гээгдүүлсэн байх, ирсэн саналуудыг дараа нь нэг бүрчлэн нэгтгэн жагсааж бичнэ гээд цаг хугацаа, хөрөнгө их зарцуулдаг байсан. Одоо бол 18-аас дээш насны иргэн бүр ухаалаг утсандаа SMART UB аппликейшнг суулгаад маш хялбар аргаар санал асуулгад оролцох боломж бүрдсэн нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр дүнгүй зардлыг бууруулах, санал авах зардал хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой, их үр дүнтэй ажил болон хэрэгжиж байна.

- ОНХС-гийн санал асуулга нийслэлийн дүүрэг хороодод хэсэгчлэн явагдаж байгаа Багахангай дүүргийн хувьд цахим санал асуулга хэрхэн явагдаж байна. Одоогийн байдлаар санал асуулга хэдэн хувьтай явагдаж байна вэ?

- Энэ жилийн хувьд Smart UB аппликейшнээр санал авах ажил нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явагдаж байгаа. Сонгогдсон дүүрэг хороод гэвэл Чингэлтэй дүүргийн 1-ээс 19-р хороо, Налайх дүүргийн 1-ээс 7-р хороо, Багануурдүүргийн 1-ээс 5-р хороо, Хан-Уулдүүргийн 4, 6, 9, 17-р хороо, Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 6, 7- р хороо юм. Багахангай дүүргийн хувьд 2 хороонд Smart UB аппликейшнээр санал авах ажил явагдаж байна. Манай хороодын хэсгийн ахлагч нар Smart UB аппликейшнээр санал авах ажилд маш их идэвх, санаачлагатай ажиллаж байна. Одоогийн байдлаар цахимаар санал авах ажил санал асуулга явагдаж буй зургаан дүүргээс манай дүүрэг хамийн өндөр буюу одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явагдаж байна. Нийслэлийн хэмжээнд Smart UB аппликейшнээр санал авах ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл явагдахтул иргэд та бүхэн санал асуулгадаа идэвхитэй оролцохыг уриалж байна. 

 

 

Эх сурвалж:  Цэгц Медиа

x