Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: ОХУ-ын албаныхан Ким Жон Уныг Владивосток хотод угтаж авжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хуягт галт тэрэг өчигдөр үдээс хойш ОХУ-ын алс дорнодын Владивосток хотын төв өртөөнд иржээ.

Тэр өнөөдөр Алс Дорнодын Холбооны Их сургуулийн хотхонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа уулзах юм. 

Кимийн галт тэрэг өчигдөр өглөө үүрээр Пёньян хотоос хөдөлсөн байна. Өглөө эрт тэр ОХУ-ын хилийн Хасан өртөөнд түр саатаж, эцэг өвгөдийнхөө амьдрал, түүхтэй холбоотой байшинг үзэж сонирхжээ.

Владивосток хотод ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид Ким Жон Уныг угтан авч, хүндэт харуул жагссан байна. Хамгийн сүүлд 2011 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Ил ОХУ-ын нутагт айлчилж, тухайн үед ерөнхийлөгч байсан Дмитрий Медведевтэй уулзаж байжээ.

Айлчлалын үеийн сонирхолтой агшнууд:

Эх сурвалж: Russia Today