2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
14:00
S40
16°
15:00
S40
15°
16:00
S40
15°
17:00
S40
15°
18:00
S40
15°
19:00
S40
15°
20:00
S40
15°
21:00
S40
15°
22:00
S40
14°
23:00
S40
14°
00:00
S26
14°
01:00
S26
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ анх удаагаа хүүхдийн “дэлгэц ширтэх” цагийн хязгаарыг тогтоов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анх удаа бага насны хүүхдийн электроник төхөөрөмжийн дэлгэцтэй ажиллах цагийн хязгаарыг тогтоосон зөвлөмж гаргажээ.

Зөвлөмж ёсоор нэг хүртэл насны хүүхэд гар утас, таблет, компьютер огт хэрэглэж болохгүй бол тав хүртэл насныхан өдөрт нэг цагаас хэтрүүлэлгүй хэрэглэвэл зохимжтой гэсэн байна. Үүнд мөн телевиз үзэх хамаатай.

Зарим мэргэжлийн хүмүүс ДЭМБ-ын зөвлөмжийг хэт хавтгайруулсан, дижитал хэрэглээний сайн талыг тооцоогүй дүгнэлт хэмээн шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл электроник төхөөрөмжийн дэлгэцнээс үзэх агуулга нь бүгд хортой биш, боловсрол хүмүүжил олгох зориулалттай сайн чанарын агуулгыг эцэг эхийн хяналтан дор түлхүү үзүүлэхэд гэмгүй гэж үзсэн байна.

ДЭМБ уг зөвлөмжиндөө дэлгэц хэт удаан хугацаагаар харахын аюул хөнөөл, сөрөг талыг огт дурдаагүй юм. Харин дэлгэцийн цагийг хязгаарлаж, оронд нь хүүхдийн хөдөлгөөний хомсдлыг бууруулах тал дээр анхаарал тавихыг давхар зөвлөжээ.

Ингэхдээ нэг хүртэл насны хүүхдийг өдөрт доод тал нь хагас цаг гэдсээр нь (доош харуулж) хэвтүүлж байх, нэгээс дээш насны хүүхдүүдийг өдөрт доод тал нь гурван цаг идэвхтэй хөдөлгөөн хийлгэж байхыг зөвлөсөн байна.

Байнга моторт унаагаар зорчих, ширээний ард удаан сууж хичээллэх, телевиз үзэх, компьютер тоглоом тоглох зэрэг суугаа амьдралын хэвшлүүд нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх гол хүчин зүйл болж байна гэж ДЭМБ дүгнэжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x